Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 22:4 - Ариун Библи 2013

4 Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс, миний морьд чиний морьд билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 22:4
13 Iomraidhean Croise  

Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв.


Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв.


Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.


Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ —Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр —Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.


Израилийн хаан Ахаб, Иудагийн хаан Иехошафатад —Чи надтай хамт Рамот-гилеадыг довтлохоор явах уу? гэхэд Иехошафат түүнд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс бид тулаанд чамтай хамт байна гэв.


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.


Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.


Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө.


Lean sinn:

Sanasan


Sanasan