Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 22:3 - Ариун Библи 2013

3 Израилийн хаан түшмэддээ —Рамот-гилеад бидэнд харьяалагддаг болохыг та нар мэддэггүй юу? Бид түүнийг Арамын хааны гараас булаан авахын оронд зүгээр сууцгааж байна шүү дээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Израилийн хаан өөрийн түшмэддээ —Рамот-гилеад бидэнд харьяалагддаг боловч түүнийг Арамын хааны гараас авах гэж бид юу ч хийхгүй байсаар байгааг та нар мэдэх үү? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 22:3
10 Iomraidhean Croise  

Бидний тосолж, өргөмжилсөн Абсалом тулалдаанд үрэгдэв. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар эс дуугарна вэ? гэцгээж байв.


Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв.


Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.


Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав.


Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.


Ингэхдээ тэгш талд, цөлд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.


Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безер, Гад овгоос Гилеад дахь Рамот мөн Манассе овгоос Башан дахь Голан зэрэг хотуудыг сонгов.


Гад овгоос тэд, алуурчдын хоргодох хот болох Гилеад дахь Рамотыг бэлчээртэй нь мөн Маханаимыг бэлчээртэй нь,


Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд түүнийг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж —Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэв.


Тэд —Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн. Маш сайн газар байна. Та нар юу ч хийхгүй байх гэж үү? Явахдаа хойргошилгүй харин тэр нутагт нэвтрэн орж эзэмшилдээ ав!


Lean sinn:

Sanasan


Sanasan