Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 21:3 - Ариун Библи 2013

3 Гэвч Набот, Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Гэвч Набот Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 21:3
22 Iomraidhean Croise  

Харин Иосеф —Ийм юм үйлдэх нь надаас хол байг! Гараас нь аяга олдсон тэр хүн л миний зарц болно. Та нар харин эцэгтээ амар тайван буцацгаа гэв.


Тэд —Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Ийм зүйл үйлдэх нь таны зарц нараас хол байг.


Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ.


Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ Өөрөөсөө үл холдуулна.


Ноён ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, өвөөс нь авч болохгүй. Тэр хөвгүүддээ эзэмшлээсээ өв өгөх ёстой. Ингэснээр ард түмнээс минь хэн нь ч эзэмшлээсээ тараагдахгүй юм» хэмээгтүн гэв.


Газар Минийх бөгөөд та нар Миний хувьд ирмэл хүмүүс түр суугчид учир газрыг бүрмөсөн зарах ёсгүй.


Израилийн хөвгүүд тусбүр эцгүүдийнхээ овгийн өвд баригдах учир Израилийн хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй.


Израилийн хөвгүүдийн овог тусбүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй.


Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.


Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь «Та үгсээрээ зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.


Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ?


Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байгаа учраас нүгэл үйлдэх үү? Огт үгүй!


Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ?


Энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй! Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл нь нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл нь тушаалаар дамжин туйлын нүгэлт болов.


Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан.


Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй.


Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм.


Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба идээн өргөлд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.


Ард олон —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг.


Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.


Тэрээр хүмүүстээ —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan