Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 21:10 - Ариун Библи 2013

10 Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 21:10
18 Iomraidhean Croise  

Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ.


Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга.


Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.


Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.


Шударга ёс хойш хаягдан Зөвт байдал холдон зогсов. Үнэн нь гудамжинд бүдэрч, Шударга явдал нэвтэрч үл чадна.


Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг.


иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.


Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ.


Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов.


та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,


Ямар нэг хилэнц эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрчийг босгож болохгүй. Харин хоёр юмуу гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan