Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 2:5 - Ариун Библи 2013

5 Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 2:5
18 Iomraidhean Croise  

Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв.


тэр, Иоабт —Би мянган мөнгө гар дээрээ авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Хаан танд болон Абишаи Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” гэж бидний чихэн дээр тушаасныг бид сонссон тул тэгэхгүй.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Хаан, Иоаб Абишаи Иттаи нарт —Намайг бодож, залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх жанжингуудад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүн сонсов.


Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч явав. Тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Нэг хэсэг нь цөөрмийн наад талд, нөгөө нь цөөрмийн цаад талд буув.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Харин Амаса, Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд гэдэс дотор нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб, түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөлөө.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Бас хормой дээрээс чинь гэмгүй ядуусын амин цус олдсон. Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв.


“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan