Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 2:12 - Ариун Библи 2013

12 Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 2:12
13 Iomraidhean Croise  

Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр зарцын тань гэр мөнхөд ерөөгдөх болно гэв.


Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.


Чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн тэр ёсоор өнөөдөр би үйлдэнэ гэж тангараглав.


Тэгээд тэр ирээд миний сэнтийд сууж, та нар түүнийг даган ирэгтүн. Би түүнийг Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон тул тэр миний оронд хаан болох ёстой гэж тушаав.


Хаан сэнтийд Соломон нэгэнт залран суулаа.


Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.


Давид өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.


Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.


Хөвгүүд чинь Миний гэрээг, Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал Тэдний хөвгүүд ч бас сэнтийд чинь мөнхөд залрах болно” хэмээсэн нь билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan