Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 19:4 - Ариун Библи 2013

4 Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 19:4
19 Iomraidhean Croise  

Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад —Иудагаас ирсэн, Бурханы хүн та юу? гэж асуув. Тэрбээр —Би гэлээ.


Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв.


Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч —Бос, идэгтүн гэжээ.


Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.


Өө, миний хүсэл биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхоосой!


Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр мутраа илүү сул тавин, Намайг тасчин хаяасай!


Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, Дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Эдгээр хаанчлалаас илүү сайн юм та нарт байна уу? Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс илүү том юм уу?


Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Усаар хүрээлэгдэн, Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү? Гол нь түүний цайз болж, Далай нь түүний хана байсан.


Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.


Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?


Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв.


Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan