Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 19:2 - Ариун Библи 2013

2 Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэгэхэд Иезебел Елиад хүн илгээн, —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг гэж хэлүүлжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 19:2
18 Iomraidhean Croise  

Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амийн эсрэг хэлээгүй байвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг!


Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив.


Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг дуугаа өндөрсгөн, Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Тэгээд хаан —Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв.


Фараон түүнд —Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Маргаашаар бүү сайрх Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Иехоиаким хаан болон хүчирхэг бүх эрс, бүх түшмэл нь эдгээр үгсийг сонсоод, хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж Египет уруу явжээ.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan