Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 13:6 - Ариун Библи 2013

6 Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Хаан Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 13:6
25 Iomraidhean Croise  

Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч, үнс нь тахилын ширээн дээрээс асгарав.


Бүхий л зүрхээр Таны ивээлийг Би хайсан билээ. Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач.


Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв.


Та нар хэлснээрээ хонь, үхрээ аваад яв! Тэгээд намайг бас ерөөгөөч гэв.


Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв.


Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.


Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв.


Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Регем-мелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.


Мосе, ЭЗЭН өөд хашхиран —Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв.


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Симон хариуд нь —Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.


Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа.


Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.


Lean sinn:

Sanasan


Sanasan