Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 13:5 - Ариун Библи 2013

5 Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч, үнс нь тахилын ширээн дээрээс асгарав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 13:5
13 Iomraidhean Croise  

Тэр өдөртөө тэрээр дохио тэмдэг үзүүлж —Энэ нь ЭЗЭНий айлдсан дохио тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ бутарч, түүн дээрх үнс асгарах болно” гэв.


Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов.


Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.


Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд —Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв.


Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, орой болоход үхэв. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв.


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]


хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.


Lean sinn:

Sanasan


Sanasan