Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 13:21 - Ариун Библи 2013

21 тэрээр Иудагаас ирсэн, Бурханы хүнд хандан хашхиран уйлж —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий үгэнд тэрсэлж, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан тушаалыг мөрдсөнгүй,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

21 тэрээр Иудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй,

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 13:21
19 Iomraidhean Croise  

Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.


Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү хэлэв. —Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг одоо тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв.


Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцаарай” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.


Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг эргүүлэн авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд


харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний шарил эцэг өвгөдийн чинь булшинд орохгүй” хэмээлээ гэж хэлэв.


Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салж явах үед чинь арслан чамайг барьж ална гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л түүнийг нэгэн арслан олоод барьчихжээ.


Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь —Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.


Та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт Аарон орохгүй. Харин өөрийн ард олон уруу аваачигдах болно.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.


Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ.


Түүнийг Бурханы авдрын тухай дурдахад Ели хаалганы хажууд буй сандал дээрээсээ гэдрэг унан хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өтөл настай лагс биетэй хүн байжээ. Тэрээр дөчин жил Израилийг шүүжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan