Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 10:3 - Ариун Библи 2013

3 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Хаанаас нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Соломон түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 10:3
16 Iomraidhean Croise  

Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.


ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.


Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.


Шебагийн хатан хаан нь Соломоны бүх мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө,


харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.


Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй.


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм.


Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan