Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 10:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 10:1
28 Iomraidhean Croise  

Обал, Абимаел, Шеба,


Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм.


Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно.


Тиймээс Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж Соломонд бараалхахыг дэлхий даяар хүсэмжилдэг байлаа.


Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.


Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ.


Тэр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, тэд Ливанд нэг сар, нутагтаа хоёр сар байдаг байв. Албадлагын ажилчдыг Адонирам хариуцдаг байлаа.


Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.


Темагийн жинчид тэднийг харж, Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.


Би сургаалт үгэнд чихээ хандуулна. Би сонжоо таавраа босоо ятгаар тайлна


Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг.


Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай Тэд түүний төлөө үргэлж залбирч Түүнийг өдөржин ерөөх болтугай!


Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Дараа нь гоо үзэсгэлэнгээс чинь болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь чамд Миний соёрхсон сүр жавхлангаас минь болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Шеба, Дедан, Таршишийн худалдаачид ба хамаг тосгоныхоо дайчин эрсийн хамтаар чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө, алтыг зөөж, мал, эд хөрөнгийг булаан их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна.»”


Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.


Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.


Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн Нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.


Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.


Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Lean sinn:

Sanasan


Sanasan