Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 1:13 - Ариун Библи 2013

13 Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

13 Давид хаанд үтэр бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 1:13
16 Iomraidhean Croise  

Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Хаггитын хүү Адониа хаан болчихсон бөгөөд бидний эзэн Давид үүнийг мэдээгүй байгаа гэдгийг та сонсоогүй юу?


Харагтун, та хаантанд тийн айлтгаж байх үед би араас тань орж, үгийг тань гүйцээе гэв.


Тэрээр хаанд —Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэсэн шүү дээ.


Тэгээд Натан —Миний хаан эзэн та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” гэж хэлсэн юм уу?


Чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн тэр ёсоор өнөөдөр би үйлдэнэ гэж тангараглав.


Тэгээд тэр ирээд миний сэнтийд сууж, та нар түүнийг даган ирэгтүн. Би түүнийг Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон тул тэр миний оронд хаан болох ёстой гэж тушаав.


“Нүдний минь өмнө миний сэнтийд залрах нэгнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.


Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо.


ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо.


Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


зарц Давидтай минь байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгч Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.


Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад,


Lean sinn:

Sanasan


Sanasan