Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Зефаниа 3:1 - Ариун Библи 2004

1 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!

Faic an caibideil Dèan lethbhreac




Зефаниа 3:1
17 Iomraidhean Croise  

Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна. “Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,


Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.


Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.


Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.


“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.


Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм. Тэд хажуу тийш эргэж, холдов.


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүний моддыг огтолж, Иерусалимыг бүсэл. Дунд нь зөвхөн дарлал байдаг энэ хот шийтгэгдэх ёстой юм.


Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав.


Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.


Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө.


Тэр бас түүний хөеөг өднийх нь хамт авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хая.


Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.


Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө”.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan