Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Зефаниа 1:3 - Ариун Библи 2004

3 “Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Зефаниа 1:3
22 Iomraidhean Croise  

ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


ЭЗЭН хүмүүсийг хол аваачин, нутгийн дунд мартагдсан газрууд их болно.


Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм.


Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй. Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.


Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.


Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд


Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ Намайг огт харахгүй.


Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan