Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Үйлс 2:2 - Ариун Библи 2004

2 Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Үйлс 2:2
14 Iomraidhean Croise  

ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.


Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.


Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


“Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, —


Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.


Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.


Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.


Lean sinn:

Sanasan


Sanasan