Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Үйлс 2:11 - Ариун Библи 2004

11 кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Үйлс 2:11
36 Iomraidhean Croise  

бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?


Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.


Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ.


Арабын бүх хаад болон цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаад,


Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж, Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ.


Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.


Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.


Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж.


Хүчтэй салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид цөөнгүй хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Кретийн нөмрөөр хөвлөө.


“Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.


Энэ нь бас түмэн цэргийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Түүний зөвлөгөө нь гайхамшигтай, Түүний мэргэн ухаан нь агуу их билээ.


ЭЗЭН, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрэнд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.


Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог. ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


Түүний алдрыг үндэстнүүдийн дунд, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.


Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана. Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.


Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.


Би ЭЗЭНий үйлсийг санана. Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.


Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.


Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.


Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.


Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ.


Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна.


Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.


Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.


Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ.


Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,


Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. —


Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.


Lean sinn:

Sanasan


Sanasan