Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Рут 2:4 - Ариун Библи 2004

4 Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Рут 2:4
21 Iomraidhean Croise  

Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.


Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,


Бетлехемийн эцэг Салма, Бетгадерын эцэг Хареф нар болой.


ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ. Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.


Тэнгэр ба газрыг бүтээсэн Нэгэн болох ЭЗЭН Сионоос чамайг ерөөх болтугай.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно. «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»


«ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.


Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв.


Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүгдтэй хамт байх болтугай.


Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл.


Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.


Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн —Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд


ЭЗЭН түүнд —Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.


Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ.


Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Энэ хэний бүсгүй вэ? гэв.


Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид —Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.


Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад —Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan