Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Ром 13:4 - Ариун Библи 2004

4 Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Ром 13:4
23 Iomraidhean Croise  

Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.


Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.


Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.


Тэрээр шүүгчдэд хандан —Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүний төлөө бус, харин шүүхийн шийдвэр гаргаж байхад чинь та нартай хамт байдаг ЭЗЭНий төлөө шүүдэг билээ.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.


Шударга ёсыг жигшиж, цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!


Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас хорон муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.


Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн”.


Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж, Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.


Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.


Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.


Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан.


эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад ч захируул.


Lean sinn:

Sanasan


Sanasan