Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:35 - Ариун Библи 2004

35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд ба Тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай хаанчлалдаа Танд тэд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:35
11 Iomraidhean Croise  

Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд, Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.


Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахисангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй.


Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан, ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав. Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.


Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.


Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan