Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:27 - Ариун Библи 2004

27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад, Та тэнгэрээс сонсож, Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлон шаналантай үедээ Таныг дуудахад Та тэнгэрээс сонсож, Аугаа энэрлээрээ тэднийг дарлагчдын гараас аврах аврагчдыг Та тэдэнд өгсөн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:27
19 Iomraidhean Croise  

ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм.


Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин Иоашийн хүү Иоробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.


ЭЗЭН Израилийн бүх үр удмыг үгүйсгэж, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулах хүртлээ тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээх ёстой. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй.


Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Аврагч нар Есавын уулыг захирахаар Сион уул уруу өгсөж, хаанчлал ЭЗЭНийх болно.


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.


Lean sinn:

Sanasan


Sanasan