Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 6:2 - Ариун Библи 2004

2 Санбаллат, Гешем нар надад захидал илгээн, —Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Санбаллат, Гешем нар надад захидал илгээн —Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд намайг хорлох санаатай байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 6:2
15 Iomraidhean Croise  

Иоаб Амасад —Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав.


Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв.


Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв.


Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв.


Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирдаг.


Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг.


Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.


Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan