Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 4:10 - Ариун Библи 2004

10 Иудад ийнхүү яригдав. —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Гэсэн ч хог новш их байна. Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Харин иудачууд —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Нуранги ч их байна. Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь гэж ярьцгаав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 4:10
10 Iomraidhean Croise  

Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд, мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун хянагчдыг томилов.


Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.


Бидний дайснууд —Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн.


Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад —Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.


Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.


Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгой халзан болж, бүх мөр шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс аваагүй.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг”.


Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.


Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan