Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:5 - Ариун Библи 2004

5 Би хаанд хандан —Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Би хаанд —Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:5
12 Iomraidhean Croise  

Иоаб нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб —Хаан эзэн минь ээ, хаан боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би таны тааллыг олсноо мэдэв гэжээ.


Одоо, хэрэв үүнийг хаан таалбал, Вавилон дахь хааны эрдэнэсийн санд судалгаа явуулж, Иерусалим дахь Бурханы энэ өргөөг дахин бариулахаар Кореш хаанаас гаргасан зарлиг байгаа эсэхийг хайж үзээд, энэ асуудлын талаар хаан өөрийн шийдвэрээ бидэнд илгээгтүн” хэмээв.


Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.


Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов.


Хэрэв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг!


хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан миний гуйлтыг гүйцэлдүүлж миний хүссэнийг хийхийг таалбал, хаан болон Хаман миний тэдэнд бэлдэх найранд ирэгтүн! Тэгээд маргааш би хааны хэлснийг хийнэ гэв.


Тэгэхэд хатан Естер ийн хариулав. —Хаантан минь, хэрэв би таны тааллыг олсон бол, хэрэв үүнийг хаан таалбал, гуйлтын минь дагуу миний амийг надад өгөөч, хүсэлтийн минь дагуу миний ард түмнийг надад өгөөч!


Дараа нь тэр ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг.


Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж.


Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan