Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:3 - Ариун Библи 2004

3 Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:3
21 Iomraidhean Croise  

Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ.


Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод оршуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд хийгээгүй юм. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.


Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Тэд надад —Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.


Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав.


Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ? Мөн би өөрийнхөө төрөл садны сүйрлийг хэрхэн харж тэвчих билээ? гэв.


Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж, Түүний тоос шороог ч өрөвддөг.


Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.


Хэрвээ би чамайг санахгүй бол, Хэрвээ би Иерусалимыг Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол Хэл минь тагнайнд минь наалдаг.


Ууц нуруу минь халуу шатаж, Махан биед минь эрүүл газар гэж үгүй.


Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.


Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөд Тэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа. Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна. Хууль ч цаашид байхаа болив. Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.


Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.


Тэд Небухаднезар хаанд хариулан —Хаан минь, мөнх насалтугай!


Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн, —Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.


Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай!


Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж, —Дариус хаан минь, мөнх насалтугай!


Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan