Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 13:19 - Ариун Библи 2004

19 Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

19 Тэгээд Амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын гулдан хаалгуудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 13:19
7 Iomraidhean Croise  

Нэг, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв.


Тэгээд би тэдэнд —Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын дааман хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас хүн бүрийг харуулд гаргаж, хүн бүрийг өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил хэмээв.


Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цуглуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэлээ.


Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.


Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan