8 түүний дараа Габбаи ба Саллаи, есөн зуун хорин найм.
8 түүнээс цааш Габбаи, Саллаи гэхчлэн есөн зуун хорин наймуул байв.
Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.
Эдгээр нь Бениамины хөвгүүд юм. Иешаиагийн хүү, Итиелийн хүү, Маасеиагийн хүү, Колаиагийн хүү, Педаиагийн хүү, Иоедын хүү, Мешулламын хүү Саллу,
Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв.