Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 10:39 - Ариун Библи 2004

39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.”

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 10:39
12 Iomraidhean Croise  

Ингээд тэд ирж, хотын дааман хаалга сахигчдыг дуудан, тэдэнд —Бид арамейчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжигнүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв.


Тэд хандивууд, аравны нэгүүд болон ариусгагдсан зүйлсийг итгэлтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.


Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.


Үүнээс гадна, чи левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд өргөл болгон авчир.


Чи тэдэнд “Түүнээсээ та нар хамгийн сайныг нь өргөөд үлдсэн нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн мэт, дарсны торхны бүтээгдэхүүн мэт тооцогдох болой.


Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид.


Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.


Lean sinn:

Sanasan


Sanasan