Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 1:6 - Ариун Библи 2004

6 Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 1:6
34 Iomraidhean Croise  

Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.


олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?


Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.


Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна.


Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.


Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний хүслийн дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв.


Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч, Тэдний залбирлыг жигшдэггүй.


Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг.


Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села


ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.


Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.


Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан, Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.


Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,


Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, гэмээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг.


Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон.


Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.


Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.


Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг.


Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг.


Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Lean sinn:

Sanasan


Sanasan