Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 1:10 - Ариун Библи 2004

10 Тэд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золин аварсан Таны зарц нар, Таны ард түмэн юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 1:10
17 Iomraidhean Croise  

Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач. Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.


Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм. Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.


Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.


Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж —ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?


ЭЗЭН Мосед —Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.


ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.


Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Тэд бол Таны агуу их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.


Lean sinn:

Sanasan


Sanasan