Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Марк 9:12 - Ариун Библи 2004

12 Есүс тэдэнд —Елиа эхлээд ирж, бүх зүйлсийг сэргээх ёстой. Харин яагаад Хүний Хүүгийн тухай Тэр их зовж, басамжлагдах ёстой гэж бичигдсэн билээ?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Есүс тэдэнд —Елиа үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээнэ. Харин яагаад Тэр их зовж, үгүйсгэгдэх ёстой гэж Хүний Хүүгийн тухай бичигдсэн билээ?

Faic an caibideil Dèan lethbhreac




Марк 9:12
30 Iomraidhean Croise  

Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч. Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.


Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө”.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.


ЭЗЭН надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино».


Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.


Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.


Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана.


Би та нарт хэлье. Елиа үнэхээр ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.


Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав.


Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана. Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулд Эзэний өмнө явах болно.


Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.


Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж, —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв.


Тэгээд цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд


Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan