21 Есүс тэдэнд —Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм.
21 Есүс тэдэнд —Та нар ухаарахгүй л байна уу? гэлээ.
Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?
Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв.
Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж —Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа.
Есүс мэдээд тэдэнд —Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу?
Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв.
Есүс тэдэнд —Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ.
Есүс —Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?
Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.
Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондхыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?