16 Харин Херод үүнийг дуулаад —Миний цаазалсан Иохан амилжээ гэв.
16 Харин Херод үүнийг дуулаад —Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв.
Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
Херод зарц нартаа —Энэ бол баптисм хүртээгч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэжээ.
Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.
Харин зарим нь —Тэр бол Елиа, зарим нь —Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа.
Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ.
Херод —Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.