Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Марк 3:9 - Ариун Библи 2004

9 Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Марк 3:9
9 Iomraidhean Croise  

Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж, Магаданы нутагт очив.


Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа.


цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав.


Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав.


Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж, —Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа.


Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.


Түүнийг Геннесаретын нуурын дэргэд зогсож байхад Түүнийг олон түмэн тойрон бүчиж, Бурханы үгийг сонсож байлаа.


Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв.


Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan