Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Марк 14:11 - Ариун Библи 2004

11 Тэд үүнийг сонсоод, баярлаж түүнд мөнгө өгнө гэж амлав. Боломжтой цагт Есүсийг яаж барихыг тэр эрэлхийлж эхлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Марк 14:11
14 Iomraidhean Croise  

Ахаб Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэхээр чи өөрийгөө худалдсан билээ.


Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?


Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.


Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж, —


Түүнийг та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв.


Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа.


Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь —Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.


Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв.


Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлтийн дотор мөхсөн.


Lean sinn:

Sanasan


Sanasan