Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Марк 1:27 - Ариун Библи 2004

27 Бүгд гайхаж өөр хоорондоо —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

27 Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




Марк 1:27
15 Iomraidhean Croise  

Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.


Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав.


Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.


Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.


Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.


Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж —Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!


Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт нь юу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв. —


Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.


Тэр тэдэнд —Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.


Тэд —Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.


Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв.


Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ.


Тэд түүнийг барьж Арейпагт авчраад, —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?


Lean sinn:

Sanasan


Sanasan