25 Есүс түүнийг буруушааж, —Дуугүй бай. Түүнээс гар гэв.
25 Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв.
Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа “Миний тогтоолуудыг зарлан, Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?
тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.
Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв.
Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.
Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыг зөвшөөрсөнгүй. Учир нь тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм.
Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд —Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.
Есүс түүнийг зэмлэж, —Дуугүй бай. Түүнээс зайл! гэлээ. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, хөнөөлгүйгээр түүнээс гарч одов.
Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч, —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
Тэрээр Паул болон биднийг дагаж, —Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.