2 Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ.
2 нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ.
Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.
Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.
Хэрвээ би хуурмагаар алхаж, миний хөл заль мэхийн араас яарч байсан бол,
Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Эцэст нь тэр түүний хүү болчих вий.
Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн, —Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв.
Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
Тэр хүмүүст сонсгосон яриа хөөрөөгөө өндөрлөж, Капернаум уруу явав.
Тэр Есүсийн тухай сонсоод, Түүнийг ирж, боолын маань амийг авраач хэмээн гуйлгахаар иудейчүүдийн ахлагчдаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав.
Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.
Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв.
Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.
зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.
Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж —Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв.
Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.
Маргааш нь бид Сидоны эрэгт зогсов. Иули Паулд сайхан сэтгэл гаргаж түүнийг анд нөхөд дээрээ очин асруулахыг зөвшөөрөв.
Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддаг хүмүүсийг онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,
Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил.