Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Леви 12:2 - Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүдтэй ярин “Эмэгтэй хүнд үр тогтон, тэрээр хүү төрүүлэх аваас сарын тэмдгийн өдрүүддээ бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Леви 12:2
14 Iomraidhean Croise  

Бурхан тэднийг адислаж, тэдэнд —Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.


бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.


Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.


Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.


Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?


Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?


Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.


Харин эмэгтэй хүн гоождостой тохиолдолд, хэрэв түүний бие дэх гоождос нь цус байх аваас тэр нь сарын тэмдгийнхээ бузарталд долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ажгуу.


Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй.


Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм.


Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.


Lean sinn:

Sanasan


Sanasan