Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иов 7:1 - Ариун Библи 2004

1 Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөд түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?

Faic an caibideil Dèan lethbhreac




Иов 7:1
16 Iomraidhean Croise  

Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж, над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг. Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.


Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.


Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.


Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,


“Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч. Хэр сул доройг минь надад мэдүүлээч.


Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.


Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.


Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно.


Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.


Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм.


Зарц чинь чамд зургаан жилийн турш хөлсний зарцаас хоёр дахин илүүгээр зарцлагдсан учраас чи түүнийг чөлөөлөхийг хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний үйлдэх аливаа үйлсэд чамайг ивээнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan