Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иов 1:3 - Ариун Библи 2004

3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иов 1:3
34 Iomraidhean Croise  

Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.


Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.


тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ.


ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм.


Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.


Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.


Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,


Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.


Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.


Соломоны мэргэн ухаан дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.


Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв.


Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.


Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.


Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.


Түүний хөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.


Та нар “Сурвалжит хүний гэр орон, мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?” гэдэг.


Би тэдэнд замыг сонгож, тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.


хэрэв баялаг минь агуугаас болж, мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,


Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж, ноён хүн шиг би Түүнд ойртохсон.


Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.


ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.


ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.


Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.


Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь —Моабын хаан Балак намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.


Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.


Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.


Зеба, Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн бүгд арван таван мянга орчим хүмүүстэй цэрэг нь тэдэнтэй хамт байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв.


Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байх зуур


Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүргүүд болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan