Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иов 1:1 - Ариун Библи 2004

1 Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иов 1:1
34 Iomraidhean Croise  

Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Тэнгэр элч өгүүлрүүн —Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв.


Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.


Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арфахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешек юм.


Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан болой. Дишаны хүү нь Уз, Аран болой.


ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.


ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.


Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.


Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь чиний найдвар биш бил үү?


Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.


Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.


Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.


Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.


Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),


Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.


эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Ноа, Даниел, Иов нар тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.


Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.


Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.


Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мөшгө.


Lean sinn:

Sanasan


Sanasan