5 Эх нь зарц нарт хандан —Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
5 Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв.
Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж —Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв.
Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.
Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.
Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа.
Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.
Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.
Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон архийг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний тушаасан бүхнийг тэр эмэгтэйгээр сахиулагтун гэж айлдлаа.
Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв.