11 Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.
11 Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.
Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд —Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.
ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй.
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.
Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.
Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.
Хүний хүү, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу?
Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно.
Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.
Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.
“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.
Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.
Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн.
Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв.
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.
Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.
Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой.
Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.