Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 7:7 - Ариун Библи 2004

7 та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 7:7
12 Iomraidhean Croise  

Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ.


Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.


Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ.


Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.


Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно”.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


ЭЗЭН ийн тунхаглаж байна. “Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир. Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,


«Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.


Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan