Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 40:3 - Ариун Библи 2004

3 ЭЗЭН авчирч, яг Өөрийн амласан шиг үйлдэв. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, Түүний дуу хоолойг сонсоогүй. Тийм учраас энэ зүйл та нарт тохиолджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 40:3
12 Iomraidhean Croise  

Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.


Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.


“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, Би энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана гэсэн Миний үгс тэр өдөр чиний өмнө биелэгдэх болно.


Та нар тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, Түүний хууль, Түүний тогтоолууд болон Түүний гэрчлэлүүдийн дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй» гэж хэлжээ.


ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.


Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.


Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.


хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Lean sinn:

Sanasan


Sanasan