4 Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.
Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар...
Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.
Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
Учир нь Та бол миний найдвар. БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.
Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
Тэр эм идэр насныхаа ханийг орхиж, Бурханыхаа гэрээг умартжээ.
Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.
Тэд модонд “Та бол миний эцэг”, чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.
Тэгэхэд Би «Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган, үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв. Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.
Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.
Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.
Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.
“Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.
Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.