Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 3:2 - Ариун Библи 2004

2 “Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 “Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 3:2
22 Iomraidhean Croise  

тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.


Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ.


Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан.


Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.


Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.


Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


“Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх өөрийнхөө замыг хараач! Чи юу хийснээ мэдэж ав! Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь та нар түүний үр жимс хийгээд сайн зүйлсээс хооллоосой гэсэнд байв. Гэвч та нар ирж, Миний газар нутгийг бузарлав. Миний өвийг та нар жигшүүрт зүйл болгов.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.


Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.


Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.


Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.


Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга.


Lean sinn:

Sanasan


Sanasan