Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 3:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөвт болохоо батлав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 3:11
9 Iomraidhean Croise  

Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”. Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.


Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв”.


Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв.


Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон. Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.


Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?


Lean sinn:

Sanasan


Sanasan